Ардчиллын залуус архигүй шинэ жил тэмдэглэв

Хуучирсан мэдээ: 2011.12.02-нд нийтлэгдсэн

Ардчиллын залуус архигүй шинэ жил тэмдэглэв

СХД-ийн Ардчилсан намынхан өчигдөр шинэ жилийн баяраа Улаанбаатар паласт архигүй тэмдэглэжээ. Өнгөрсөн сарын 19-нд Төрийн ордны их танхимд Ардчилсан намын гишүүний үнэмлэхийг гардан авсан 805 залуу намынхаа удирдлагуудтайгаа хамт архигүй шинэ жилийн баяраа хийсэн байна. Уг арга хэмжээнд СХД-ийн АН-ын дарга, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Эрхэмбаяр, АН-ын дарга, Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг, УИХ-ын гишүүн Д.Кёкүшюүзан Батбаяр, СХД-ийн АН-ын дэд дарга, Нийслэлийн АН-ын ХЭГ-ын дэд дарга Н.Гантөмөр, тус дүүргийн АЗХ-ны тэргүүн Н.Дашдаваа тэргүүтэй хүмүүс оролцжээ. Архи хэмээх идээнээс татгалзан шинэ жилээ хийж буй ардчиллын залуусыг дэмжин Төрийн шагналт дуучин Д.Болд, “Классик Жем” хамтлаг, дуучин Үүрээ, Мөнхбат, дуучин Cool, цэнгээнт бүжгийн “Хатан Туул” хамтлагийнхан баярыг нь хуваалцсан байна.

Монгол залуу хүн бүр мөрөөдөлдөө хүрэх өөрийн гэсэн эрмэлзэлтэй байх, эх орондоо сайхан амьдрах нөхцөл бололцоог өөрсдөө бүрдүүлэх, үүний тулд хамтдаа хүчин зүтгэж, үр шимийг нь мөн хамтдаа хүртэхийг уриалга болгодог СХД-ийн АН-ынхан архигүй тэмдэглэж буй шинэ жилийн баярын жишгийг нь дагахыг бусад байгууллага, хамт олон, улс төрийн намынхан, нийт залуустаа уриалж байгаа ажээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж