“Сум-330” хөтөлбөрийн элсэгчид батламжаа гардав

Хуучирсан мэдээ: 2011.12.02-нд нийтлэгдсэн

“Сум-330” хөтөлбөрийн элсэгчид батламжаа гардав

Ардчилсан намынхан өнгөрсөн жилийг анхан шатаа сонсох жил болгон зарласантай холбогдуулан “Сум-330” тэтгэлэгт хөтөлбөрийг санаачлан амжилттай хэрэгжүүлж буй. Уг тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд 21 аймаг, 330 сумын анхан шатны нэгж бүрээс Төрийн удирдлагын академид сургаж эхэлсэн. Харин өнөөдрийн байдлаар тавдугаар ээлжийн сонсогчид хичээлдээ ороод байна. Тэтгэлэгт хөтөлбөрт тэнцсэн 14 аймгийн 26 сумын 26 сонсогчдыг өчигдөр Ардчилсан намын дарга, Н.Алтанхуяг, Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат, УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Зоригт нар хүлээн авч уулзан батламжийг нь гардууллаа. Дээрх 26 сонсогч өнгөрсөн сарын 7-ноос эхлэн Удирдлагын академын Төрийн удирдлагаар мэргэшсэн менежерийн ангид 50 хувийн хөнгөлөлттэй элсэн суралцаж байгаа юм. Уг хөтөлбөрийн I, II ээлжинд  хамрагдсан 70 сонсогч сургуулиа төгсч “Төрийн удирдлагын менежер”- ийн дипломоо гардан аваад байна.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж