Домогт “Битлз”-ийн нэг гишүүн Жон Леннон агсны эхнэр Ёоко Оног II Элизабет хатан хаан Ливерпүүл хотноо буюу дэлхийн хөгжмийн ертөнцөд нэгэн том үзэгдэл болон гарч ирсэн хамтлагийн төрөлх хотод хүлээн авч уулзлаа. Оно хатан хааны бүрх малгай, цув хоёрыг хачин сайхан зохицсон болохыг дурдаад “Таныг тун залуухан харагдуулж байна” хэмээн магтаалын үг хэлсэн гэнэ.
Өчигдөр Ливерпүүлийн музейд зочлохдоо хатан хаан ийнхүү Ёокотой уулзсан юм байна. Тэнд тэдэнд зориулан нэгэн хамтлаг “Битлз”-ийн дуунуудаас тоглож сонирхуулжээ. Нээгдээд удаагүй байгаа тус музей Ливерпүүлийг дэлхий дахинаа дуурсган таниулсан 6000 орчим үзмэртэй ажээ.