Ширээний теннисний үндэсний лиг өнөөдөр эхэлнэ

Хуучирсан мэдээ: 2011.12.02-нд нийтлэгдсэн

Ширээний теннисний үндэсний лиг өнөөдөр эхэлнэ

Монголын ширээний теннисний холбооноос зохион байгуулдаг үндэсний лигийн аварга шалгаруулах зургаа дахь удаагийн тэмцээн өнөөдөр эхэлж байна. Тэмцээнд холимог багийн төрлөөр найман баг хоёр сарын турш өрсөлдөж, аваргаа тодруулах юм. Үндэсний лигийн тэмцээн “Оч” клубын зааланд болох бөгөөд Монголын шилдэг одон бөмбөгчид болох Л.Алтантулга, Я.Бэгз, Ч.Энхсайхан, Т.Энхтөр, С.Галбадрах, Б.Батхишиг нарын шилдгүүдээс гадна өсвөрийн тамирчид өрсөлдөх ажээ. Мөн энэ жилийн үндэсний лигийн аварга шалгаруулах тэмцээнд одон бөмбөгийн спортын хөгжлөөр дэлхийд тэргүүлэгч БНХАУ-аас хоёр легионер тамирчин ирж, оролцох гэнэ. Үндэсний лигт амжилттай оролцсон баг, тамирчдаас сонгон шалгаруулж, 2012 оны гуравдугаар сард болох багийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцуулах юм байна.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж