БНХАУ-ын Ардын шүүхээс хар тамхи зөөвөрлөсөн хэргээр 15-20 жилийн хорих ял сонссон Монгол Улсын хоёр иргэнийг ялтан солилцох гэрээний дагуу эх оронд нь авчирч, ялыг нь эдлүүлэх болжээ. Эгч, дүү хоёрыг ялтан солилцох гэрээний дагуу эх оронд нь авчрах хүсэлтийг өнгөрсөн тавдугаар сард Хятадын талд тавьснаар саяхан уг асуудлыг нааштайгаар шийдэх боломжтой гэх хариу ирсэн байна. Гэхдээ тэднийг хэзээ эх оронд нь ирүүлэх талаар албан ёсны мэдэгдэл гараагүй байгаа аж.
С.Отгон