Зардлаа нөхөхийн тулд МакДональдс тохижилтоо сайжрууллаа

Хуучирсан мэдээ: 2010.04.28-нд нийтлэгдсэн

Зардлаа нөхөхийн тулд МакДональдс тохижилтоо сайжрууллаа

МакДональдс-ийн Япон дахь компани улам бүр нэмэгдэж буй үйл ажиллагааны зардлаа бууруулахын тулд шинээр, илүү сайн тохижуулсан салбарууд нээлээ. Түргэн хоолны оператор тус компани Токио хотын төвд, тэр дундаа Шибуяа, Минато дэлгүүрүүдэд шинээр 13мтохижуулсан салбар нээлээ. Уг салбаруудын интерьер дизайныг Францын дизайнер хийсэн бөгөөд тус компанийэ эмблемийг уламжлалт улаан, шар өнгөний оронд хар, хүрэн өнгөөр хийж, LED гэрэл ашиглан илүү тансаг орчин бүрдүүлсэн бөгөөд ажилчдын хувцасны дизайныг өөрчилсөн байна.
Эдгээр салбар дахь түргэн хоолууд нь ердийн салбарынхаас 10-50 иенээр илүү үнэтэй байх болно. Хэдийгээр бүтээгдэхүүнээ Япон даяар ижилхэн хямд үнээр зардаг ч хотын төвүүдийн салбарууд нь байрлалаас хамаарч илүү өндөр түрээс төлөх хэрэгтэй болж байгаа тул ийм алхам хийсэн байна. “Зардал болон үнэний хооронд тэнцвэргүй байдал байсаар байсан. Тиймээс илүү сайжруулсан хувилбараар бүтээгдэхүүнээ хүргээд үүнд хэрэглэгчид хэрхэн хандахыг туршихаар шийдсэн” гэж тус компанийн албаны хүн мэдэгдсэн. Уг туршилтын үр дүн ямар байхаас хамаарч ийм салбаруудынхаа тоог цаашид нэмэгдүүлэх эсэхээ МакДональдс шийдэх болно. Европт ийм шинэчлэн сайжруулсан дизайнтай салбар 790 гаруй нээгдээд байгаа юм.

Т.Бадрах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж