Өөрийн ээлжид Standard & Poor’s 500 индекс нь 4,33 хувиар нэмэгдэн 1246,96 пункт хүрсэн бол Nasdaq – 4,17 хувиар 2620,34 пункт хүртэл өсөв. Ерөнхийдөө бол биржийн идэвх дундаас дээгүүр байв. Арваннэгдүгээр сарын 30-ны өдрийн турш Америкийн биржүүдээр 10 тэрбум хувьцаа арилжаалав. Тэр нь өдрийн дундаж 7,96 тэрбумаас мэдээж дээгүүр.
Томоохон төв банкууд лхагва гаригт Европын бүрэн хэмжээний өрийн хямралыг гаргуулахгүй гэсэн Европын банкуудад туслах зорилгоор долларын хүүгийн ханшийг бууруулахаар тохиролцсоны дараа индексүүдийн ээлжит өсөлт гарсаныг Reuters тэмдэглэв. 50 суурь пунктаар нь (0,5 хувийн пунктаар) ханш бууруулах тохиолцоог Европын Төв банк, АНУ-ын Холбооны нөөцийн систем ба Их Британи, Канад, Япон, Швейцарийн банкууд хийсэн юм. Энэ тохиролцоо нь Америкийнхаас гадна Европын биржид өсөлт гаргав. Тухайлбал Германы индекс DAX таван хувиар өссөн байжээ.
"Ардын эрх" сонин