
“Казахстан улсын анхны ерөнхийлөгч ба үндэсний лидерийн тухай хууль”, “Төрийн шагналын тухай хууль” зэрэгт өөрчлөлтүүдийг оруулж байна. Өөрчлөлтийн дагуу ерөнхийлөгч Нурсултан Назарбаев нь “Халык кахарманы” буюу “Ардын баатар” цол авах статустай болно. Түүнд Алтан од ба “Отан” одонг гардуулах ажээ. Ардын баатар цол олгох санаачлагыг Хууль зүйн сайд Рашид Тусупбеков мягмар гаригийн Засгийн газрын хуралдаан дээр гарган дэмжлэг авчээ.