Төсвийн тодотголыг өргөн барина

Хуучирсан мэдээ: 2010.04.28-нд нийтлэгдсэн

Төсвийн тодотголыг өргөн барина

Монгол Улсын 2010 оны төсвийн тодотголын тухай хуулийн төслийг Засгийн газар маргааш УИХ-ын даргад өргөн барихаар болсон байна. Уг хуулийн төслийг Засгийн газрын төвшинд боловсруулаад багагүй хугацаа өнгөрсөн ч цалин, тэтгэврийг нэмэх эсэх тухай асуудлыг тодорхой шийдвэрлэсний дараагаар төслийг өргөн барих шаардлагатай гэж үзэн хойшлуулж байжээ. Хөдөлмөрийн гурван талт хэлэлцээрээр өчигдөр ирэх аравдугаар сарын 1-нээс цалин, тэтгэврийг 30 хувь хүртэл нэмэх тохиролцоонд хүрсэнтэй холбоотойгоор төсөвт хэдий хэмжээний нэмэлт эх үүсвэр оруулахаа энэхүү төсөлд тусгаж буй аж. Гэхдээ хэдий хэмжээний хөрөнгө шаардагдах талаарх дэлгэрэнгүй мэдээллийг хуулийн төслийг өргөн барьсны дараа УИХ-ын гишүүн, Сангийн сайд С.Баярцогт сэтгүүлчдэд дэлгэрэнгүй мэдээлэл хийх юм.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж