Байнгын хорооны хуралдааныг хойшлуулав

Хуучирсан мэдээ: 2011.12.01-нд нийтлэгдсэн

Байнгын хорооны хуралдааныг хойшлуулав

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааныг маргааш болтол дахин хойшлуулав. Өнөөдөр гурав дахь удаагаа ийнхүү хойшлуулж байгаа юм. Сүүлийн хуралдааныг 17.30 цагаас зарласан ч 17.50 цагт байнгын хорооны дарга Ж.Сүхбаатар танхимд орж ирэн хойшлуулсныг мэдэгдлээ. Тэрбээр нэгд, ирц гүйцээгүй, хоёрт, зарим томъёоллоор нягтлах зүйл байгаа тул ажлын хэсэг ярилцана гэсэн шалтгаанаар ийнхүү хуралдааныг хойшлууллаа. Маргааш хэдэн цагаас хуралдах талаар цаг товлосонгүй. Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанд орох байсан Сонгуулийн хуулийн төсөл ингэж дахин ухарлаа.

Уг нь өнөөдөр Сонгуулийн хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар төлөвлөөд байсан юм.

Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж