
.
Харин энэ талаар Грекийн Сангийн сайд Йоргос Папаконстантину сандрах хэрэггүй гэж үзэж байна. “Чансааны үнэлгээ нь эдийн засгийн бодит байдал эсвэл татварын нөхцөлийг тодорхойлохгүй. Мөн ОУВС ба Европын холбоотой гэрээ хэлцэлээ гүйцээн тохироход ч нөлөөлөхгүй” гэж тэр телевизээр яриа өгөхдөө хэлжээ. Гэхдээ л Стандард энд пур агентлаг Афины зээлийн чадварын чансааг гурваар доошлуулсан нь Грекийн өр төлөх системд сүйрэл далласан хэрэг болов. Сангийн яамны үнэт цаас нь хөрөнгө оруулалтын чансаагаа алдаад Европын банкуудад зөвхөн баталгааны бичиг болж эхэллээ. Европын нэгдсэн валют ч тийм үнэлгээний дараа доллартай харьцуулсан ханшаа 1,52 хувиар алдаж байгаа юм байна.