“Боловсролын сайдын боловсролд санаа зовж байна”

Хуучирсан мэдээ: 2011.12.01-нд нийтлэгдсэн

“Боловсролын сайдын боловсролд санаа зовж байна”

Цалингийн нэмэгдлийн хугацааг наашлуулахыг шаардаж буй багш нарын төлөөлөл МҮЭСТО-д хуралдаж байна. Хурлын үеэр б эхлээд байна. Уг хуралд Сангийн сайд С.Баярцогт, НХХ-ийн сайд Т.Ганди болон БСШУЯ-ны сайд Ё.Отгонбаяр нарыг оролцоно хэмээн хурлыг зохион байгуулагчид мэдээлж байсан. Харин  уригдсан сайдуудаас нэг нь ч ирсэнгүй.

Энэ талаар БСШУ-ны сайд Ё.Отгонбаяраас тодруулахад “Албан ёсоор надад мэдэгдсэн юм байхгүй. Ер нь бол манай яам болон миний зүгээс хийж чадах зүйл байхгүй. Засгийн газрын шийдвэр гарсан учраас бид багш нартай уулзсан ч ямар нэг шийдвэрт хүрэхгүй” гэлээ.  Тэрбээр багш нарыг хуралдаж байх үед ур чадварын уралдаанд  амжилт гаргасан багш нарт шагнал гардуулах ажилтай байсан юм. Гурван сайд, тэр дундаа боловсролын салбарыг толгойлж буй Ё.Отгонбаяр сайд ирээгүйд багш нарын төлөөлөл ихэд бухимдаж байлаа. Тэд энэ асуудалд ямар байр суурьтай байгаагаа илэрхийлж, “Боловсролын сайдын боловсролд санаа зовж байна” гэлээ.

Багш нар өнөөдрийн хурлаар Түр хороо байгуулж, цаашид хэрхэн тэмцэх, ажил хаялтыг хэрхэн зохион байгуулахаар талаар ярилцаж байна. Өнгөрсөн аравдугаар сард “Хөдөлмөр нийгмийн зөвшилийн гурван талт уулзалт”-аар төсөвт болон төсвийн байгууллагын ажилчдын цалинг 2012 оны нэгдүгээр сарын 1-нд 80 мянган төгрөг, гуравдугаар сарын 1-нд цалингийн 23 хүртэлх хувиар нэмэх шийдвэр гаргасан. Харин өчигдөр УИХ-аар хэлэлцэн баталсан 2012 оны төсөвт  төсвийн байгууллагын ажилчдын цалинг ирэх дөрөвдүгээр сард болон аравдугаар сард нэмэхээр тогтсон байгаа. Сард 290-350 мянга хүртэлх төгрөгөөр цалинжиж байнгын босоо, шохойжилт тоосжилт, дуу шуугиантай хүнд нөхцөлд ажилладаг багш нар УИХ-аас баталсан төсөвт Ерөнхийлөгч хориг тавьж, энэ хоригийг УИХ хүлээн авч ирэх оны төсвөө дахин хэлэлцэх хүртэл багш нар хугацаагүй  ажил хаях нь зүйтэй гэсэн санал гаргаж байв.

Энэ үеэр нийслэлийн 111 дүгээр цэцэрлэгийн Үйлдвэрчний хорооны дарга Д.Саранцэцэгээс  зарим асуултад хариулт авлаа.

-УИХ-аас өчигдөр улсын төсөвийг баталсан. Та бүхний шаардлагыг хүлээж авсангүй. Одоо  ажил хаялтаа үргэлжлүүлээд үр дүн байна уу?

-Боловсролын салбарынхны хөдөлмөрийг шударгаар зөв үнэлээч гэдэг байр сууриндаа хатуу зогсох болно. Хэдийгээр төсөв баталсан ч бид шаардлагаа үр дүнд хүрэх хүртэл тэмцэнэ. Үйлдвэрчний эвлэлийн тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуулинд  ажил хаях, жагсаал цуглаан зохион байгуулах эрх байгаа шүү дээ.

-Батлагдсан төсөвт өөрчлөлт оруулна гэж үзэж байгаа юу?

-Одоо бидэнд Монгол Улсын Ерөнхийлөгчид хориг тавих талаар санал хүргүүлэхээр ярьж байна. Хурлаас байгуулагдсан түр хорооныхон дараагийн алхамуудын талаар тодорхой шийдэлд хүрэх болно.

С.Отгон
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж