“ЛА Галакси” Азиар аялж байна

Хуучирсан мэдээ: 2011.12.01-нд нийтлэгдсэн

“ЛА Галакси” Азиар аялж байна

АНУ-ын MLS-ын аварга болсон “ЛА Галакси” баг Азийн орнуудаар аялан тоглолт хийхээр Индонезийн нийслэл Жакарта хотноо хүрэлцэн очоод байна. Тэднийг угтан авсан сэтгүүлчдийн анхаарал Дэвид Бэкхэмд төвлөрч, “ЛА Галакси”-тай байгуулсан гэрээний хугацаа нь дуусч буй түүний ирээдүйн талаарх асуултууд хөвөрч байв.

Дэвид Бэкхэм ирэх улиралд Америкт бус Европт тоглохыг үгүйсгэх аргагүй болоод буй. Францын нэгдүгээр дивизоны “ПСЖ” клуб түүнд санал тавьсан тухай мэдээлэл олны анхаарлыг татсанаас гадна төрөлх орон Английнх нь багууд ч түүнийг сонирхож байгаа юм. Тэрбээр өөрөө ч дэлхийн шилдэг лигт тоглох эрч хүч хангалттай бий хэмээсэн билээ. Ямартай ч тэрбээр “ЛА Галакси”-гийн хамт Ази дахь аялан тоглолтоо өндөрлүүлээд шийдвэрээ гаргана гэсэн юм.

“Галакси” Жакартад Индонезийн шигшээтэй тоглох бөгөөд энэ сарын 3-нд Филиппиний Манила хотноо тус улсын шигшээ багтай нөхөрсөг тоглолт хийнэ. Улмаар гурав хоногийн дараа буюу 6-нд Австралийн “Мелбурн Виктория” багтай тоглосноор Ази дахь аялан тоглолт нь өндөрлөх юм. Магадгүй энэ нь Бэкхэмийн хувьд “Галакси”-гийн өмсгөлтэй хийх сүүлийн тоглолт нь байж болох талтай.

Score Studio
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж