Нууц код тайлах уралдаан зарлав

Хуучирсан мэдээ: 2011.12.01-нд нийтлэгдсэн

Нууц код тайлах уралдаан зарлав

Их Британийн тагнуулын агентлаг “GCHQ” нууц код тайлах онлайн уралдаан зарлажээ. Тагнуулын агентлаг нэгэн вэб сайтад нэгэн нууц код байрлуулж, оролцогчдыг ухаанаа сорихыг урьсан байна. Уралдааныг бусад мэдээллийн сайтууд, блог, форумаар мөн зарласан гэнэ. “GCHQ” агентлагийн төлөөлөгч “Ийм уралдаан зарласанд хүмүүс гайхаж байж магадгүй. Гэвч бидний ажилд хувь нэмрээ оруулах, нууц код тайлах хосгүй мэдрэмж, авьяасаа нээж чадаагүй залуус байхыг үгүйсгэхгүй” гэжээ. Хакерууд ч оролцох боломж нээлттэй тус уралдаанд оролцогч Их Британийн иргэн байх ёстой гэнэ.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж