Холливудын жүжигчин Деми Мур залуу нөхөр Эштон Катчераас салсны дараа киноны ажилдаа ханцуй шамлан орсон бол Эштон Катчер өнгөрүүлсэн амьдралаа эргэцүүлэн бодохоор хөдөө зугаалж яваа гэнэ. 33 настай Эштон Катчер “Twitter”-тээ цаана нь үхэр бэлчиж яваа хөдөө авахуулсан зургаа тавьж, “Сонирхолтой хүн байснаас сонирхол татдаг байх нь илүү үнэ цэнтэй” гэж бичсэн гэнэ. Харин Деми Мур араар нь тавьсан нөхрөөсөө салсны дараа Холливудад киноны зураг авалтаа эхлүүлжээ.
Н.Энх