Сэлэнгэд Эрээн хотын төлөөлөгчид айлчиллаа

Хуучирсан мэдээ: 2011.12.01-нд нийтлэгдсэн

Сэлэнгэд Эрээн хотын төлөөлөгчид айлчиллаа

БНХАУ-ын ӨМӨЗО-ы Эрээн хотын намын дарга Мэн Шан Дүн тэргүүтэй төлөөлөгчид өнгөрсөн арваннэгдүгээр сарын 28-нд Сэлэнгэ аймагт албан ёсны айлчлал хийлээ.

Айлчлалын бүрэлдэхүүнд намын Хорооны байнгын гишүүн, Гадаад харилцаа, худалдаа боомт хариуцсан орлогч дарга Сүн Жен Жан, Эрээн хотын гадаад харилцааны дарга Цогзол, мөн хотын худалдааны товчооны дарга Го Пи Фэн, соёл, спортын хорооны дарга Ван Пи Фэн нарын төлөөлөгчид багтсан байна. Төлөөлөгчдийг аймгийн Засаг даргын орлогч С.Бүрэнбат хүлээн авч уулзлаа. Уулзалт дээр Эрээн хотын намын дарга Мэн Шан Дүн Эрээн хот Сэлэнгэ аймагтай нягт хамтын ажиллагаатай ажиллаж ирсэнийг дурьдаад хоёр аймаг алс хол оршдог ч эдийн засаг болон нийгмийн бүхий л салбарт хамтран ажиллах боломж бүрэн байгаа бөгөөд цаашдаа Хиагт болон алс дорнодын хотуудтай холбоо тогтооход Сэлэнгэ аймаг бидний гүүр болно гэж үзэж байгаагаа хэлжээ. Мөн тэрбээр өнгөрсөн хугацаанд энэ тал дээр тусламж, дэмжлэг үзүүлж хамтран ажиллаж ирсэнд талархлаа илэрхийлжээ. Сэлэнгэчүүд ч мөн адил манай улсын бусад хотуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд Эрээн хот гүүр болоход бэлэн хэмээжээ. Түүнчлэн цаашид эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаанаас бусад боловсрол, соёл, урлаг, спорт, аялал жуулчлалын салбарын ажиллагааг өргөтгөх тал дээр хамтран ажиллах нь чухал байгаа талаараа ч дуулгасан байна.

А.Зул
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж