Үүний улмаас Өмнөд Осетийн Цхинвали хотод байдал ширүүсээд байна. Алла Жиоеваг дэмжигчид гудамжинд эсэргүүцлийн арга хэмжээ зохион байгуулж, шүүхийн байгууллагыг шийдвэрээ буцаахыг уриалжээ. Зарим эх сурвалжийн мэдээлснээр эсэргүүцэгчид сөрөг хүчнийхэнтэй нүүр тулсны улмаас хоорондоо зодолдсон гэнэ. Мөн Алла Жиоевагийн хүмүүс цагдаа нартай буудалцжээ.
Цхинвали дахь олон улсын ажиглагч Василий Космополитан “Өмнөд Осет дэлхийн халуун цэг боллоо. Сонгуулийн өмнө ажиглагчид будлиан гарч, мөргөлдөөнд хүрч болзошгүй гэж таамаглаж байсан. Энэ таамаг биеллээ олж, буудалцаан газар авч байна. Нэр дэвшигчдийн дэмжигчид хоорондоо сөргөлдөж, хаа сайгүй зодоон боллоо. Мөргөлдөөнийг таслан зогсоох тал дээр ойрын хугацаанд дорвитой арга хэмжээ авахгүй бол юу ч болж мэдэхээр байна. Муусайн эргүү юмнууд ялагдаж чадахгүй үймээн дэгдээнэ гэж мэдээд байсан юм. Хамгийн муу улстөрч бол хутган үймүүлэгч байдаг. Тэднийг хорон санаагаа хэрэгжүүлэхээс нь өмнө нам буудаж байх хэрэгтэй” хэмээв.
“Өдрийн шуудан” сонин