“Аргагүй монгол аялгуу” Баруун-Уртад эгшиглэнэ

Хуучирсан мэдээ: 2011.12.01-нд нийтлэгдсэн

“Аргагүй монгол аялгуу” Баруун-Уртад эгшиглэнэ

Зууны манлай эстрадын дуучин, поп хатагтай Б.Сарантуяа “Аргагүй Монгол аялгуу”  аялан тоглолтоороо монгол орны дөрвөн зүг найман зовхист аялан тоглож байгаа билээ. Аравдугаар сарын 14-нд Төвийн аймгуудаар аялан тоглолтын гараагаа эхлүүлэн, говийн боло баруун бүсийнхэнд монгол аялгуугаа поп дуунуудынхаа хамтраар хүргээд байгаа юм. Тэрбээр хүйтэн цас, жиндүү салхийг ажрахгүй орон нутгийн иргэдэд “Аргагүй Монгол аялгуу” аялан тоглолтоо хүргэхээр энэ удаад зүүн аймгуудыг зорилоо. Өчигдөр Дорнод аймгийн Чойбалсан хотноо “Аргагүй Монгол аялгуу”-г толилуулсан бол өнөөдөр Сүхбаатар аймгийн Баруун-Уртад эгшиглэх нь ээ.

Поп хатагтайн “Аргагүй Монгол аялгуу” тоглолт 20 гаруй шижигнэсэн залуусаар багаа бүрдүүлэн аймгийн төвөөс алслагдсан сумдад хүртэл ажралгүй хүрч, монгол орны зүүн хязгаарыг монгол аялгуутай поп дуугаар амьсгалуулж явуу юм. “Аргагүй Монгол аялгуу” аялан тоглолтын “дайчид” маргааш Сүхбаатар аймгийн Мөнххаан сум, нөгөөдөр Багануур хотноо тус тус тоглох юм байна. Зууны манлай эстрадын дуучин Б.Сарантуяагын “Аргагүй Монгол аялгуу” нэртэй тав дахь удаагийн монгол орноо тойрч буй энэхүү аялал зүүн аймгуудаар өндөрлөн он гаргаад Европыг зорих нь ээ.

Г.Даша
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж