Гурван сая төгрөгийн бүтээгдэхүүн хурааж устгажээ

Хуучирсан мэдээ: 2011.12.01-нд нийтлэгдсэн

Гурван сая төгрөгийн бүтээгдэхүүн хурааж устгажээ

Дорнод аймгийн Мэргэжлийн хяналтын газраас тус аймагт борлуулагдаж байгаа хүнсний бүтээгдэхүүнд тогтмол хяналт шалгалт хийдэг байна. Олон удаагийн давтамжтай эдгээр шалгалтанд хүнсний дэлгүүр, худалдаа үйлчилгээний цэгүүдийг 100 хувь хамруулжээ. Энэ оны эхний 11 сарын байдлаар хүнсний аюулгүй байдлын чиглэлээр 133 аж ахуй нэгж, иргэн, цэг салбарыг хамруулан хяналт хийж, чанарын шаардлага хангаагүй 20 нэр төрлийн 408 л, зургаан мянган ширхэг буюу гурван сая гаруй төгрөгний бүтээгдэхүүнийг хурааж, устгажээ. Тэд шалгалтын явцад илэрсэн зөрчилтэй хүнсний бүтээгдэхүүнийг аймгийн Засаг даргын дэргэдэх “Захиргааны журмаар эд зүйл хураах, устгах, улсын орлого болгох, үйл ажиллагаанд хяналт тавих орон тооны бус зөвлөл”-ийн шийдвэрийг үндэслэн устгадаг юм байна.

А.Зул
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж