Бельги социалист Ерөнхий сайдтай болжээ

Хуучирсан мэдээ: 2011.12.01-нд нийтлэгдсэн

Бельги социалист Ерөнхий сайдтай болжээ

Дэлхийд анх удаа албан ёсны Засгийн газаргүй жил зургаан сар болж рекорд тогтоосон Бельгийн улс төрийн зургаан нам социалист Элио Ди Рюпог  Ерөнхий сайдаар томилж, Засгийн газар байгуулахаар болжээ. Албан ёсны хэлийг Франц, Герман болгох асуудлыг шийдэж чадаагүйн улмаас тус улсын Засгийн газар өнгөрсөн дөрөвдүгээр сард огцорсон юм. Түүнээс хойш түр Засгийн газар төрийн эрх барьж байгаа ажээ. Өнгөрсөн бямба гаригт Франц, Германы бие даасан Социалист, Христийн Демократ болон Либерал намууд төсвийн хатуу бодлогыг авч хэлэлцжээ. 60 настай Элио Ди Рюпо сүүлийн гучин жилийн хугацаанд Засгийн газрыг тэргүүнээр сонгогдсон анхны Франц хэлтэй социалист Ерөнхий сайд юм байна. Улс төрчид 2015 оноос төсвийн хатуу бодлого хэрэгжүүлэх дээр санал нэгдсэн нь Засгийн газрын толгойн өвчин болоод байсан саадыг арилгаж байгаа юм. Бельгичүүд улс төрийн мухардал тус улсын эв нэгдлийг үгүй хийж, хүн амын 60 хувийг эзэлдэг Герман хэлтэй, чинээлэг Фландеруудыг Франц хэлтэй үндэстний цөөнхөөс тусгаарлаж болзошгүй гэж түгшиж байжээ.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж