Дуучин Эгшиглэн нэг л хэвээрээ

Хуучирсан мэдээ: 2010.04.28-нд нийтлэгдсэн

Дуучин Эгшиглэн нэг л хэвээрээ

“В” продакшнаар овоглодог дуучин Эгшиглэн өөрийнхөөрөө л байх дуртай. Түүний “Найрах арга чинь буруудаад байна” дуу охид, бүсгүйчүүдийн бараг л сүлд дуу болсон гэхэд хилсдэхгүй биз. Тэгвэл дуучин Эгшиглэн амьдрал дээрээ ч залуусыг найрах арга чинь буруудаад байна гээд л шулуухан хэлчихдэг гэнэ. Эргэн тойрных нь хэлж буйгаар арай л дэндүү шулуухан хэлчихдэг нэгэн гэнэ шүү. Эгшиглэн хаа ч явсан өөрийнхөөрөө, нэг л хэвээрээ байдаг аж. Түүний найзуудын хэлж буйгаар Эгшиглэн олны танил болохоос өмнө ямар байсан тэр хэвээрээ л байдаг гэнэ. Илүү дутуу маяггүй, эршүүд зантай Эгшиглэн дуучин Маралжингоотой дотно найзууд.

М.Анир

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж