Цалингийн нэмэгдлийн хугацааг наашлуулахыг шаардаж буй
багш нарын төлөөлөл МҮЭСТО-д хуралдаж эхлээд байна. Уг хуралд Сангийн сайд С.Баярцогт, НХХ-ийн сайд Т.Ганди болон БСШУЯ-ны
сайд Ё.Отгонбаяр нарыг оролцоно хэмээн хурлыг зохион байгуулагчид мэдээлж байсан ч сайдууд одоогоор ирээгүй байна.
Тиймээс багш нарын төлөөлөл тэднийг иртэл нь хүлээхээ мэдэгдлээ. Энэ талаар БСШУ-ны сайд Ё.Отгонбаяраас тодруулахад “Албан ёсоор надад мэдэгдсэн юм байхгүй. Ер нь бол манай яам болон миний зүгээс хийж чадах зүйл байхгүй. Засгийн газрын шийдвэр гарсан учраас бид багш нартай уулзсан ч ямар нэг шийдвэрт хүрэхгүй” гэлээ.
Багш нар өнөөдрийн хурлаар Түр хороо байгуулж, цаашид хэрхэн тэмцэх, ажил хаялтыг хэрхэн зохион байгуулахаар талаар ярилцах аж.