@Batbold
Дэлхий даяар уур амьсгалын өөрчлөлтөөс улбаатай байгалийн гамшигт үзэгдэл олонтаа гарч , давтамж нь ч ойртох боллоо.
Дэлхий даяар уур амьсгалын өөрчлөлтөөс улбаатай байгалийн гамшигт үзэгдэл олонтаа гарч , давтамж нь ч ойртох боллоо.
Иймээс Монгол улсын Засгийн Газар “Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио, дамжуулах журам”-ыг баталлаа.
Энэ журмаар тулгарч болзошгүй аюулын тухай мэдээг иргэддээ хүргэх, гамшгийн үед нүүлгэн шилжүүлэлт хийх, иргэд болон бусад байгууллагуудыг дайчлах зэрэг асуудлыг зохицуулах юм. Дэлгэрэнгүйг http://www.open-government.mn/read-1219-.html -аас үзнэ үү?
Мэдээж Монгол улсын Засгийн Газар учирч болзошгүй бүхий л аюул, гамшигаас иргэдээ хамгаалахад бэлэн байх учиртай.
Гэхдээ Монголчууд амны бэлгээс ашдын бэлэг гэлцдэг.
Байгалийн элдэв гамшигт үзэгдэл, үүнээс улбаатай аюул эх орон нэгт Монголчуудаас минь хол байх болтугай.