Шилдэг бүтээлийн эзэд шагналаа гардлаа

Хуучирсан мэдээ: 2011.12.01-нд нийтлэгдсэн

Шилдэг бүтээлийн эзэд шагналаа гардлаа

НҮБ-ын ДОХ-ын нэгдсэн хөтөлбөр, “Оюуны дархлаа” төрийн бус байгууллагаас хамтран олон нийтийг ХДХВ-гийн халдвараас сэргийлэх чиглэлээр сэтгүүлчдийн дунд шилдэг бүтээлийн уралдаан зарласнаа дүгнэж өнөөдөр шагналыг нь гардууллаа. Уралдаанд нийтдээ 40 гаруй бүтээл ирснээс тэргүүн байрт, www.niigem.mn вэб сайтын сэтгүүлч Х.Өнөрсайханы “Удахгүй бид нэг тэнгэртэй болно”, хоёрдугаарт байрт www.time.mn вэб сайтын сэтгүүлч Г.Долгорсүрэнгийн “Амьдралын минь хором бүр үнэтэй”, “Маш нууц” сонины сэтгүүлч Г.Мөнхнасангийн “ХДХВ/ДОХ-оос сэргийлэх талаар хүүхдүүддээ ингэж тусалья” нэртэй бүтээлүүд орлоо. Гуравдугаар байрт, “Ардын эрх” сонины сэтгүүлч Б.Болорсүхийн “ДОХ-оос айж болох ч хүнээс айж болохгүй”, “Үндэсний шуудан” сонины сэтгүүлч Х.Ариунбаатарын “Визгүй зорчдог чимээгүй тахал хаалга тогшиж байна”, www.hiimori.mn вэб сайтын сэтгүүлч Р.Мөнхдаваагийн “20 жил үргэлжилж буй өнөөдөр” бүтээл шалгарсан байна. Шагналыг Эрүүл мэндийн сайд С.Ламбаа, НҮБ-ын Суурин зохицуулагч, доктор В.Вивант нар гардуулан өгч, сэтгүүлчдэд ажлын өндөр амжилт хүсэн ерөөлөө.

Энэ өдрийг дэлхий нийт ХДХВ/ДОХ/-ээс урьдчилан сэргийлэх чиглэлээр олон нийтэд мэдээлэл түгээж, урьдчилан сэргийлэх арга замыг дэлгэрүүлэх, энэ өвчний халдвар авсан иргэдийг ялгаварлан гадуурхахгүй байх зэрэг чиглэлээр олон талт арга хэмжээ зохион явуулж өнгөрүүлж байна.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж