Оюутнууд нийгмийн хэв журам сахиулна

Хуучирсан мэдээ: 2011.12.01-нд нийтлэгдсэн

Оюутнууд нийгмийн хэв журам сахиулна

Монгол Улсын шинэ үеийн батлан хамгаалах алба байгуулагдсаны 100 жилийн ойд зориулан “Оюутны эргүүл-2011” аяныг энэ сарын 2-3-ны өдрүүдэд Баянзүрх дүүрэгт зохион байгуулна.  Дүүргийн нутаг дэвсгэрт гарч байгаа гэмт хэргийн  гаралтыг  бууруулж урьдчилан  сэргийлэхэд нийт сонсогч, оюутан залуусын  хувь  нэмрийг  оруулах зорилготой тус аяныг  Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх  ажлыг зохицуулах  зөвлөл  Цагдаагийн хэлтэсээс Батлан хамгаалах их сургуулийн  “Сонсогч, оюутны холбоо” –той хамтран явуулахаар болжээ.

Уг аяны хүрээнд БХИС-ын Цэргийн командын сургууль, Цэргийн инженерийн сургуулийн сонсогч гээд нийт 1000 оюутныг хамруулан 28 хороон дээр 18.00-21.00 цагийн  хооронд эргүүл хийлгэх юм.  Уг аяны хүрээнд хамтран зохион байгуулж буй байгууллагуудаас хоорондын  уялдаа холбоогоо сайжруулж дэг журамтай ажиллах үүднээс эргүүлд  гарах  нийт   оюутнуудад  дүүргийн   Цагдаагийн  хэлтсийн   Хэв  журмын  тасгын   алба   хаагч  нараас  мэргэжлийн  зөвөлгөө,  чиглэл  өгөх, хороон дээр  хувиарлагдсан  оюутнуудын  эргүүлд  гарах  маршрутыг  тухайн  хорооны хэсгийн  байцаагч  гаргаж,  хяналт тавихын зэрэгцээ эргүүл хийж буй оюутнууд бусадтай зөв боловсон харьцаж Батлан хамгаалах  их сургуулийн болон Цагдаагийн байгууллагын дүрэм журмыг зөрчихгүй үлгэр жишээ ажиллах зэрэг шаардлагыг хангаж ажиллахаар боллоо.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж