Бельги улсын Бруссел хотноо энэ оны арваннэгдүгээр сарын 28-29-ны өдрүүдэд болсон. Олон улсын оюутны спортын холбооны Гүйцэтгэх хорооны хурлаас Монголын Оюутны Спортын Холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Д.Жаргалсайхан ОУОСХ-ны Хяналтын хорооны гишүүнээр 2011-2015 онуудад ажиллахаар дахин сонгогдлоо.
Д.Жаргалсайхан нь энэхүү албан тушаалд 2007 онд сонгогдон ажиллахдаа БНХАУ-ын Харбин хотноо 2009 онд болсон өвлийн 24 дүгээр Универсиад наадамд, 2011 онд БНХАУ-ын Шинжинь хотноо зохиогдсон зуны 26 дугаар Универсиад их наадамд тус тус хяналтын хорооны төлөөлөгчөөр, Сингапур улсад 2010 онд зохиогдсон Азийн оюутны аварга шалгаруулах усан полоны тэмцээнд АОСХ-ны гүйцэтгэх хорооны төлөөлөгчөөр Монгол улсыг төлөөлөн олон улсын байгууллагаас томилогдон ажилласан.
МОНГОЛЫН ОЮУТНЫ СПОРТЫН ХОЛБОО