Торгууль хийж байртай болъё

Хуучирсан мэдээ: 2011.12.01-нд нийтлэгдсэн

Торгууль хийж байртай болъё

Таминь ээ, цаана чинь төрийн зарим албан хаагчдад сайхан боломж гарч ирж байна гэнэ шүү. Юу гээч. За­мын цагдаагийн газраас цаг­даа нарынхаа дунд байртай болох алтан боломжийг ол­го­хоор болжээ. Өөрөөр хэл­бэл торгууль хэдий чинээ их ногдуулна төдий чинээ хур­дан хугацаанд байртай болно гэсэн үг. Үүнийг сонссон цагдаа нар нэ­гэн зэрэг нойрноосоо сэрж эхэлжээ. Одоо л хийдэг цаг. “Одоо хийхгүй бол хэзээ хийх юм, бид хийхгүй бол хэн хийх юм” хэмээн замын цагдаа нар нойр, хоолгүй зүтгэцгээж бай­гаа бололтой. Үнэхээр алдаж болохгүй алтан боломж шүү. Багш нар гэж ёстой ёо ёотой улсууд байна аа. Тэд цалин нэмүүлнэ гэж дэмий цаг гарздаж байх зуур замын “бурхан” болсон цагдаа нар мөдхөн байртай боллоо шүү дээ. Тэд торгууль оноох обьектоо олох гэж са­наа зовохгүй. Учир нь толгой хаашаа эргэнэ, нүд хаана тусна тэнд торгууль байна. Шүгэл дуугарч, ши­дэт дохио маналзахад л гүй­цээ. Ингээд шинэ байрны шаг­налын үүд рүү урагшаа нэг алхам ойртоно доо. Адтай хүмүүс гэж тэднийг л хэлэх байх. Даанч нэг хэцүү нь өвлийн хүйтэнд шүгэл амыг нь хайраад байдаг жаахан тиймэрхүү. Манай нэг танил замын цагдаа “Юу гэж ядрахав дээ. Үүний цаана мөнгө бий шүү дээ” хэмээж байсан. Хэдхэн хоногийн өм­нөөс байрны үнэ 300-500 мян­гаар нэмэгдээд амжсан. Ийм үед Замын цагдаагийн газар ч ёстой нүдээ олсон ажил сэдэж байна. Хамгийн өрөвдөлтэй нь өнөөх салбагар, ямбий  “эксел”-үүд  тэдний нү­дэнд хамгийн түрүүнд өртөх вий дээ. Гэхдээ оноогоо цуг­луулахын тулд цаг­даа нар улайрсан бух шиг дайрахаа ч шулуухан хэлж бай­гаа гэсэн. Тэгэхээр “Эксел” ч гэлтгүй  нүдэнд онц­гүй харагдсан хэ­нийг ч болов өршөөхгүй нь ээ, тэд. Ийм боломж төрийн хэдэн цагдаа нарт тэр бүр олдох биш. Таныг ч гэсэн Замын цагдаа зогсоогоод торговол голоо цо­хилгүйгээр хэдэн бор юм өгчих л хэрэгтэй.Монголдоо оруулж буй бас нэгэн хөрөнгө оруулалт гэж ойлгоорой. Нийс­­лэл хотын хэмжээнд мян­га гаруй цагдаа замын уулз­варуудад шинэ байрны төлөө дараалал үүсгээд зогсож буй. Аргагүй шүү дээ ямар бүх замын цаг­даад байр оногдох биш. Тэд “Ажлаа ч сайн хийнэ, тэр хэмжээгээр Улсын халаас ч их түнтийнэ, өөрөө ч гэсэн итгэл үнэмшлээр жолооч нарыг “чангалж” байна.

Л.Баатархүү

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж