Lady Gaga-ийн гоо сайхны нууц

Хуучирсан мэдээ: 2011.12.01-нд нийтлэгдсэн

Lady Gaga-ийн гоо сайхны нууц

Дуучин Lady Gaga-аас өөгүй толигор арьстайн нууц юунд байгааг асуухад тэрбээр дур тавилт бас спинач гэж хариулсан гэнэ. Харин ингэж асуусан хүн түүнийг гоо сайхны бүтээгдэхүүний баахан нэр хэлэх байх гэж бодож байсан нь талаар болжээ. Завгүй амьдралын хэв маягийг нь эс тооцвол 25 настай дуучин жимсний шинэхэн шүүс байнга уудаг гэнэ. Түүнийг “Цус сорогчийн тэмдэглэл” киноны од Тейлор Киннитэй болзож байгаа тухай цуу яриа гарсан. Тейлор Кинни Lady Gaga хоёр “Чи бид хоёр” дууны клипний зураг авалтаас хойш уулзаж эхэлсэн гэнэ. Харин дуучин бүсгүй саяхан нэгэн сэтгүүлд ярилцлага өгөхдөө “Бидний харилцаа ойлгомжгүй байгаа” хэмээн амрагийнхаа талаар ярьжээ. 

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж