Залуус архигүй шинэ жилийг сонгоно

Хуучирсан мэдээ: 2011.12.01-нд нийтлэгдсэн

Залуус архигүй шинэ жилийг сонгоно

“Залуус архигүй шинэ жилийг сонгож байна” уриан дор өнөөдөр 19.00 цагт UB паласын Royal танхимд анхны шинэ жилийг зохион байгуулахаар болжээ. Арга хэмжээг Ардчилсан намаас зохион байгуулж буй бөгөөд нийслэлийн Сонгинохайрхан дүүргээс нэгэн зэрэг, нэг өдөр Ардчилсан намд гишүүнээр элссэн 805 залуу оролцох аж. Мөн Ардчилсан намын дарга, Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг болон Засгийн газрын гишүүд, УИХ-ын гишүүн, кекүшюзан Д.Батбаяр тэргүүтэй гишүүд хүрэлцэн очих юм байна.

Тус намынхан “Эрүүл чийрэг монгол хүн” хөтөлбөрийн хүрээнд “Архигүй монгол хүн” дэд хөтөлбөр хэрэгжүүлэхээр болж буйгаа өнөөдөр мэдэгдсэн. Анхны арга хэмжээ нь ийнхүү өнөөдөр зохион байгуулагдах гэж байна. Энэ үеэр архины хор нөлөөг танилцуулж, залуусыг түүнээс хол байхыг уриалах юм. Монгол Улсын Ерөнхийлөгч жилийн өмнө ард түмэндээ хандан архины оронд идээний дээж сүүг эрхэм болгохыг уриалж, энэхүү хороос хол байхыг сануулсан. Тэгвэл Ардчилсан намынхан Ерөнхийлөгчийн энэхүү уриалгыг ажил хэрэг болгохоор шамдаж эхэллээ.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж