Шинэ оноо шинэ гар утас, бөөн бэлэгтэй угтацгаая

Хуучирсан мэдээ: 2011.12.01-нд нийтлэгдсэн

Шинэ оноо шинэ гар утас, бөөн бэлэгтэй угтацгаая


Шинэ оноос өмнө хуучин гар утсаа сольж, ухаалаг гар утастай болохоор төлөвлөж байгаа болон шинээр гар утас худалдан авахаар сонголтоо хараахан хийж амжаагүй байгаа эрхэм хэрэглэгчиддээ энэ жилийн хамгийн ухаалаг худалдан авалтыг санал болгож байна. Учир нь энэ оны сүүлийн сар, ирэх жилийн эхний саруудад Мобикомын бүх гар утаснууд бэлэгтэй боллоо. Та утсаа сонгоод бэлгээ аваарай.
 
Хэрэв та “Samsung” корпорацийн албан ёсны борлуулагч Мобиком корпорациас Samsung Galaxy Ace, Galaxy Fit, Galaxy Pro, Galaxy Y ухаалаг утаснуудыг худалдан авбал Samsung E1081 гар утас, Samsung Champ II, Star загварын гар утсыг худалдан авбал Samsung E1230 маркийн гар утсыг урьдчилсан төлбөрт шинэ дугаарын хамт шинэ жилийн бэлэг болгон өгнө. Бэлгэнд очиж буй шинэ дугаар 2012 оны турш сар бүр сүлжээндээ 2012 төгрөгийн ярианы эрхтэй байх бөгөөд та нэг сонголтоор олон олон ашигтай  боломжуудыг нэг дор авах боломжтой.
 
Мөн Мобиком корпораци таны худалдан авсан гар утас бүрт дахин сюрприз барьж, шинэхэн утасныхаа давуу тал, нэмэлт боломжуудыг бодитоор мэдрэх 2 сарын интернэт эрхийг нэмж бэлэглэхээ амлаж байна.
 
Дараа төлбөрт хэрэглэгчдийн хувьд бас нэгэн давуу тал байгаа. Мобиком корпораци Дараа төлбөрт хэрэглэгчиддээ Nokia, Blackberry, HTC, Samsung фирмийн ухаалаг гар утаснуудыг урьдчилгаа тодорхой хувийг төлж, үлдэгдэл төлбөрийг хүүгүйгээр 12, 18 сард хуваан сар бүрийн ярианы төлбөр дээрээ нэмж төлөх нөхцөлөөр худалдан авах боломжийг олгоод байна.
 
Өөртөө ухаалаг гар утас, интернэт хэрэглээний 2 сарын эрх, ойр дотныхоо хэн нэгэнд бүтэн жилийн ярианы эрх бүхий шинэ дугаар, шинэ гар утастай харих боломжийг та бүү алдаарай.
 

Танд шинэ жилийн мэнд хүргэе!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж