Жессе Айсенберг шүүхэд хандав

Хуучирсан мэдээ: 2011.12.01-нд нийтлэгдсэн

Жессе Айсенберг шүүхэд хандав

“The Social Network” киноны од Жессе Айсенберг нэгэн кино компанийг өөрийнх нь амжилтаар мөнгө олж байна хэмээн шүүхэд өгчээ. Марк Цукербергийн дүрээр олны танил болсон жүжигчин Жессе Айсенберг нэр алдрыг нь рекламд ашиглан мөнгө олсон хэмээн буруутган, гурван сая ам.доллар нэхэмжилжээ. Жессе Айсенбергийн нэгэн жижиг дүр бүтээсэн “Camp Hell” нэртэй аймшгийн кино өнгөрсөн наймдугаар сард DVD-ээр худалдаанд гарсан юм. Хэдийгээр кинонд Жессе Айсенберг ердөө таван минутын үзэгдэлд тоглосон ч DVD-ны нүүрэнд түүний нэр, зургийг томоор гаргасан нь түүнийг шүүхэд хандахад хүргэжээ. Христийн шашинтнуудын нэгэн лагерьт ад зэтгэр шүглэсэн тухай өгүүлдэг уг кино Жессе Айсенбергийн гол дүрд нь тоглосон “Facebook”-ийг үндэслэгч Марк Цукербергийн тухай  “The Social Network” киног дэлгэцэнд гарахаас гурван жилийн өмнө бүтээгдсэн юм. Лос Анжелесын Дээд шүүхэд гомдол гаргасан Жессе Айсенберг тус кинонд бүтээсэн дүрдээ 3000 ам.долларын хөлс авсан гэж мэдүүлжээ.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж