“Хүүхэд хамгаалал” сэдэвт сургалт болов

Хуучирсан мэдээ: 2011.12.01-нд нийтлэгдсэн

“Хүүхэд хамгаалал” сэдэвт сургалт болов

Хэнтий аймгийн хүүхдийн гэмт хэргийг хариуцах хороо, Хүүхдийн төлөө хэлтсээс санаачлан “Хүүхэд хамгаалал” сэдэвт сургалтыг сумдын сургуулийн захирал, нийгмийн ажилтнуудын дунд хоёр өдрийн турш зохион байгууллаа. Бүх сумдаас хүрэлцэн ирсэн төлөөлөгч, Хүүхдийн төлөө хэлтэс, БСГ-ын мэргэжилтнүүд зэрэг нийтдээ 50 хүн сургалтад хамрагдав. Сургалтын гол зорилго нь сумын сургуулийн нийгмийн ажилтнуудад хүүхэд хамгааллын талаарх ойлголт, мэдлэг хандлагыг олгох, хамтарсан багийн ойлголт өгөх, кейс менежментийн арга зүйг нэмэгдүүлэх, бататгах, цаашилбал салбар дундын үйл ажиллагаа, хамтын ажиллагааг сайжруулах явдал байлаа.

Энэхүү сургалт нь сум бүрт байх хүүхэд хамгааллын хамтарсан багийн голлох үүрэгтэй ажилтан болох сургуулийн нийгмийн ажилтнуудыг  хамруулснаараа онцлогтой бөгөөд хүүхэд хамгааллын хамтарсан баг нь сумын хүчирхийлэл, хүнд нөхцөлд амьдарч буй хүүхэд, түүнчлэн гэмт хэрэгт холбогдож болзошгүй хүүхэд, холбогдсон хүүхдэд үйлчилгээ үзүүлдэг байна. Өөрөөр хэлбэл, кейс менежмэнтээр тухайн нэг хүүхдийн асуудлыг хамтарсан багийн гишүүд цөмөөрөө хэлэлцэн шийдвэрлэх арга зам аж. Хамтарсан багт сумын Засаг дарга, сургуулийн захирал, нийгмийн ажилтан, эмч, хэсгийн төлөөлөгч, цэцэрлэгийн багш эдгээр хүмүүсийн бүрэлдэхүүн багтдаг юм байна.

Д.Одонтунгалаг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж