
Энэхүү сургалт нь сум бүрт байх хүүхэд хамгааллын хамтарсан багийн голлох үүрэгтэй ажилтан болох сургуулийн нийгмийн ажилтнуудыг хамруулснаараа онцлогтой бөгөөд хүүхэд хамгааллын хамтарсан баг нь сумын хүчирхийлэл, хүнд нөхцөлд амьдарч буй хүүхэд, түүнчлэн гэмт хэрэгт холбогдож болзошгүй хүүхэд, холбогдсон хүүхдэд үйлчилгээ үзүүлдэг байна. Өөрөөр хэлбэл, кейс менежмэнтээр тухайн нэг хүүхдийн асуудлыг хамтарсан багийн гишүүд цөмөөрөө хэлэлцэн шийдвэрлэх арга зам аж. Хамтарсан багт сумын Засаг дарга, сургуулийн захирал, нийгмийн ажилтан, эмч, хэсгийн төлөөлөгч, цэцэрлэгийн багш эдгээр хүмүүсийн бүрэлдэхүүн багтдаг юм байна.
Д.Одонтунгалаг