Хэнтийд “Үнсгэлжин-2012” наадам боллоо

Хуучирсан мэдээ: 2011.12.01-нд нийтлэгдсэн

Хэнтийд “Үнсгэлжин-2012” наадам боллоо

Хэнтий аймагт жил бүр уламжлал болон зохион байгуулдаг “Үнсгэлжин-2012” наадам Хүүхдийн төлөө хэлтсийн байранд  болж өнгөрчээ. Наадамд  аймгийн 10 гаруй сумын 13, ЕБС-ийн 44 загвар зохион бүтээгч оролцсон бөгөөд 81 төрлийн загварыг 130 загвар өмсөгч тайзнаа амилуулж, өрсөлдсөн байна. Наадмын  шүүгчдээр  Хүүхдийн төлөө хэлтсийн дарга З.Бат-Эрдэнэ, “Хан Хэнтий” чуулгын бүжгийн багш Д.Цогт-Эрдэнэ, Хүүхдийн төлөө хэлтсийн сайн дурын ажилтан Бриттани Энн Нейс, мөн тайзны арын шүүгчээр хүүхдийн төлөө хэлтсийн ахлах мэргэжилтэн Х.Уртнасан нар ажиллав.

Тэмцээн уламжлалт дөрвөн төрлөөр явагдаж, тэмцээн бүрээ дөрвөн  байраар шалгаруулж шагнажээ. Үндэсний хувцасны төрөлд ”Тэмүүжин” цогцолбор сургуулийн сурагч Г.Цэнпилмаа,  Н.Доржханд, Гоёлын хувцасны төрөлд ”Тэмүүжин” цогцолбор сургуулийн сурагч М.Ганга, Н.Билгүүнээ, Өдөр тутмын хувцасны төрөлд “Хэрлэн- IV” сургуулийн сурагч А.Аюуш, Уран сэтгэмжийн төрөлд “Хэрлэн- IV” сургуулийн сурагч Г.Тамир нар тус тус тэргүүн байр эзэлсэн бол шилдэг загвар өмсөгчөөр Бор-Өндөрийн сургуулийн сурагч Г.Ууганцэцэг шалгарчээ. Харин энэ удаагийн “Үнсгэлжин” наадмын Гран-при шагналыг Хэрлэн-IV сургуулийн 11д ангийн сурагч А.Аюуш  хүртжээ. Түүнчлэн шавь нараа амжилттай оролцуулсан IV сургуулийн хөдөлмөрийн багш Ш.Мөнхгэрэл “Шилдэг багш”-аар шалгарч, өргөмжлөл, мөнгөн шагналын эзэн болсон бол Батноров сумын хөдөлмөрийн багш Г.Балжмааг Хүүхдийн төлөө газрын “Хүүхдийн төлөө” медалиар шагнажээ.

Д.Одонтунгалаг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж