
Тэмцээн уламжлалт дөрвөн төрлөөр явагдаж, тэмцээн бүрээ дөрвөн байраар шалгаруулж шагнажээ. Үндэсний хувцасны төрөлд ”Тэмүүжин” цогцолбор сургуулийн сурагч Г.Цэнпилмаа, Н.Доржханд, Гоёлын хувцасны төрөлд ”Тэмүүжин” цогцолбор сургуулийн сурагч М.Ганга, Н.Билгүүнээ, Өдөр тутмын хувцасны төрөлд “Хэрлэн- IV” сургуулийн сурагч А.Аюуш, Уран сэтгэмжийн төрөлд “Хэрлэн- IV” сургуулийн сурагч Г.Тамир нар тус тус тэргүүн байр эзэлсэн бол шилдэг загвар өмсөгчөөр Бор-Өндөрийн сургуулийн сурагч Г.Ууганцэцэг шалгарчээ. Харин энэ удаагийн “Үнсгэлжин” наадмын Гран-при шагналыг Хэрлэн-IV сургуулийн 11д ангийн сурагч А.Аюуш хүртжээ. Түүнчлэн шавь нараа амжилттай оролцуулсан IV сургуулийн хөдөлмөрийн багш Ш.Мөнхгэрэл “Шилдэг багш”-аар шалгарч, өргөмжлөл, мөнгөн шагналын эзэн болсон бол Батноров сумын хөдөлмөрийн багш Г.Балжмааг Хүүхдийн төлөө газрын “Хүүхдийн төлөө” медалиар шагнажээ.