“Барса”-гийн зорилго “Реал”-ыг гүйцэх биш

Хуучирсан мэдээ: 2011.12.01-нд нийтлэгдсэн

“Барса”-гийн зорилго “Реал”-ыг гүйцэх биш

Испанийн алдарт “Барселона” клуб Ла лигийн 17 дугаар тойрогт “Райо Вальекано”-той хийх тоглолтоо урьдчилан хийлээ. “Барса” энэ сарын 8-18-нд Японд болох Клубуудын ДАШТ-д оролцох тул лигийн тоглолтоо ийн нааш нь татсан хэрэг. “Кэмп Ноу” цэнгэлдэхдээ хийсэн тоглолтод Пеп Гуардиолагийн шавь нар онцгой байж, учраагаа 4:1-ээр бут ниргэсэн. Гэмтлийн улмаас талбайд гаралгүй удсан чили хагас хамгаалагч Алексис Санчез дубль хийсэн бол /29, 41 дэх минутад/ Давид Вилья /43/, Лионель Месси /50/ нар тус бүр нэгийг нэмэрлэсэн юм. Ингэснээр тэд 31 оноотой болж, хүснэгтийн дэд байраа бататгав. Гэвч мөнхийн өрсөлдөгч “Реал” нь тэднээс нэг тоглолт дутуу хэрнээ гурван онооны илүүтэй яваа. Өөрөөр хэлбэл, хоёр багийг ерөнхийд нь зургаан оноо зааглаж буй хэвээр.

Харин “Барса”-гийн дасгалжуулагч Гуардиола үүнд анхаарлаа хандуулахыг хүсэхгүй байна. Тэрбээр “Бид “Реал”-аас хоцорч яваа нь үнэн. Тэд энэ улиралд их хүчтэй байгаа. Гэхдээ манай баг тэднийг гүйцэхээсээ илүү өөрсдийн тоглолтоо олохыг чухалчилж байна” хэмээн ярьжээ.

Д.Нанжид

“Өдрийн шуудан”

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж