Онцгойгийнхон тэргүүн байр эзлэв

Хуучирсан мэдээ: 2011.12.01-нд нийтлэгдсэн

Онцгойгийнхон тэргүүн байр эзлэв

Ард иргэд, албан хаагчдад эрүүл мэндийн багц хууль, тогтоомжийг энгийн ойлгомжтой байдлаар сурталчлах зорилгоор Хууль зүй, дотоод хэргийн яам, Эрүүл мэндийн яамнаас “Эрх зүйн боловсрол” нэг сарын аяныг улсын хэмжээнд зохион байгуулж байгаа билээ. Үүнтэй холбогдуулан Хэнтий аймгийн ЗДТГ-ын Хууль зүйн хэлтэс, Эрүүл мэндийн газраас төсвийн байгууллагын албан хаагчид, ажилчдын дунд  “Эрүүл мэндийн эрх зүйн боловсрол” сэдэвтэй “Дэвжээ” тэмцээнийг өчигдөр “Хан Хэнтий” чуулгын байранд зохион явууллаа.

Тэмцээнд Хан Хэнтий цогцолбор сургуулийн “Ардын элч”, аймгийн Цагдаагийн газрын “Шонхрууд”, Онцгой байдлын газрын “Сүлд”, ШШГА-ны “Гарьд” зэрэг дөрвөн байгууллагын 40 гаруй ажилтан, албан хаагч авхаалж самбаа, авьяас билгээ сорин өрсөлдсөн юм. Энэ үеэр  эрүүл мэндийн, тамхины хяналтын, архидан согтуурахтай тэмцэх тухай зэрэг хуулийг сурталчилсан мэндчилгээ, дүрийн тоглолт, гэрийн даалгавар, асуулт хариултын тэмцээн болсон байна. Хууль сурталчлах зорилготой уг тэмцээнд ОБГ-ын “Сүлд” баг тэргүүлж, ЦГ, ШШГА-ныхан удаалав. Харин шилдэг хөгжөөн дэмжигчдээр “Хан Хэнтий” цогцолбор сургуулийнхан шалгарч, өргөмжлөл, мөнгөн шагнал хүртсэн байна.

Д.Одонтунгалаг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж