
Тэмцээнд Хан Хэнтий цогцолбор сургуулийн “Ардын элч”, аймгийн Цагдаагийн газрын “Шонхрууд”, Онцгой байдлын газрын “Сүлд”, ШШГА-ны “Гарьд” зэрэг дөрвөн байгууллагын 40 гаруй ажилтан, албан хаагч авхаалж самбаа, авьяас билгээ сорин өрсөлдсөн юм. Энэ үеэр эрүүл мэндийн, тамхины хяналтын, архидан согтуурахтай тэмцэх тухай зэрэг хуулийг сурталчилсан мэндчилгээ, дүрийн тоглолт, гэрийн даалгавар, асуулт хариултын тэмцээн болсон байна. Хууль сурталчлах зорилготой уг тэмцээнд ОБГ-ын “Сүлд” баг тэргүүлж, ЦГ, ШШГА-ныхан удаалав. Харин шилдэг хөгжөөн дэмжигчдээр “Хан Хэнтий” цогцолбор сургуулийнхан шалгарч, өргөмжлөл, мөнгөн шагнал хүртсэн байна.
Д.Одонтунгалаг