BBC Ж.Кларксоны өмнөөс уучлал гуйв

Хуучирсан мэдээ: 2011.12.01-нд нийтлэгдсэн

BBC Ж.Кларксоны өмнөөс уучлал гуйв

Их Британийн BBC телевиз Жереми Кларксоны хэлсэн үгийн төлөө үзэгчдээс уучлал гуйсан байна. Британийн телевизийн авто шоу “The Top Gear” нэвтрүүлгийн хөтлөгч Жереми Кларксон өчигдөр улс орон даяар ажил хаялт зарласан өдөр “The One Show” нэвтрүүлгийн үеэр “Ажил хаягчдыг бүгдийг нь буудах юм сан. Би тэднийг гэр бүлийнхэн нь өмнө цаазаар авах байсан” гэж хэлжээ. Тус улсын хөдөлмөрийн яамны сайд Жон Трикетт “Хэн ч ажил хаяхыг хүсээгүй. Гэвч энэ удаа ажил хаягчдын дийлэнх нь цэрэг, цагдаагийнхан биш, өрх толгойлсон ээжүүд байна” гэж мэдэгдсэн байна.  Жереми Кларксоны дээрх мэдэгдлийн дараа “Twitter”-ээр хэдэн мянган хүн эсэргүүцлээ илэрхийлж, ингэж хэлснийхээ төлөө уучлал гуйхыг түүнээс шаардаж байгаа ажээ. Өчигдөр Их Британи даяар тэтгэвэр тэтгэмжийн хөтөлбөрийг эсэргүүцсэн ажилт хаялт өрнөж, сургууль, цэцэрлэг, эмнэлэг, нийтийн үйлчилгээний салбаруудын гуравны хоёр нь хаагдсан байна. Үйлдвэрчний эвлэлүүдийн тооцоолсноор ажил хаялтад хоёр сая гаруй хүн оролцсон гэнэ.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж