Хуучирсан мэдээ: 2011.12.01-нд нийтлэгдсэн

Сангийн
сайд С.Баярцогт зав­гүй явна. Тэрбээр жил бүр төсөв батлуулах гэж үгээ
хэлдэг. УИХ-д оруулж ирсэн төсвийг нь гишүүд чамлаж, үгүй бол нэмэх гэж
зовооно. Тодруулж хэлбэл Сангийн сайд нэг хэсэгтээ л “од” болдог гэхэд
хилсдэхгүй. УИХ-ын нэгдсэн чуулганыг өчигдөр ээлжит бусаар хуралдуулж,
ирэх оны Төсвийн тухай хуулийн төслийг ирэх сарын 1-нээс урьтаж, баталж
амжлаа. Бараг жил бүр төсвийг иймэрхүү дүр зургаар батладаг болохоор
хүмүүс байдаг л зүйл мэтээр хүлээж авдаг нь нууц биш. Уг нь улс орны
хөгжлийг тодорхойлох учиртай улсын төсвийг яаран сандрач бус тун няхуур
бодож, боловсруулж, батлах ёстой баймаар юм. С.Баярцогт сайд улсын
мөнгөний авдарын түл­хүүрийг атгаж байгаа учир түүнд сайн хандах гишүүд ч
цөөнгүй. Нөгөө талаар Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг
зурснаасаа болж олон хүнд нүд үзүүрлэгдэх болсон билээ. Мөн сүүлийн үед
төрийн албан хаагчдын цалинг нэмэх асуудал үүсэж тэрбээр хэл амны бай
болсоор байна. Сангийн сайд “Ирэх оны дөрөв, аравдугаар сард цалинг 53
хувиар нэмнэ” гэсэн боловч төрийн албан хаагчид тэр хүртэл тэсэж
чадахгүй гэдгээ ууртайгаар илэрхийлээд байгаа. Тэд “Ирэх нэгдүгээр сард
цалин нэмэх хэрэгтэй” гэж шаардан ажил хаяж эхэлсэн. Харин үүний хариуд
Сангийн сайд С.Баярцогт юу гэж хэлэх бол. Ямартай ч сонгуулийн жилийн
төсвийг ал­дагдал  ихтэйгээр баталлаа. Энэ­хүү баталсан төсвийнх нь үр
дүн УИХ-ын гишүүдийн амлалт болж ард иргэдэд тусах нь тодорхой болов
уу.   

Ц.Энхцэцэг

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж