Ээж шиг нь байх гэж бүү хичээ

Хуучирсан мэдээ: 2010.04.28-нд нийтлэгдсэн

Ээж шиг нь байх гэж бүү хичээ

-Хонгор минь, түрүүвчээ мартаагүй биз?
-Ажлаасаа буцаж ирэхдээ хими цэвэрлэгээнд өгсөн хувцаснуудаа авахаа мартав даа
-Тогны мөнгө төлөхөө мартаагүй биз?
-Түлшгүй болж байгааг мэдэж байна уу?
-Захиалга өгөхөө мартчихсан уу? За яахав, би л өөрөө утасдаад захиалчихаас
-Би чамд юмаа байранд нь тавьж бай гэж хичнээн хэлэх юм бэ?
-Ийм нимгэн хувцастай чи даарахгүй юм уу?

Үүнийг уншаад та надтай адилхан “Нээрээ л тийм дээ” гэж бодож байсан биз ээ.  Энэ бол бараг бүх эмэгтэйчүүдийн гаргадаг бас хамгийн их хор уршиг дагуулдаг алдаа юм. Бид эрчүүдтэй яг л жаахан хүүхэдтэй харьцаж байгаа мэт харьцаж, тэднийг авч явж чадахгүй мэтээр төсөөлөн, тэд ямар ч чадваргүй хүмүүс юм шиг араас нь дагаж, хийж чадах бүхнийг нь тэдний өмнөөс хийж байдаг.
Би таныг яг юу бодож байгааг мэдэж байна, гэвч ихэнхи тохиолдолд энэ нь үнэн байдаг билээ. Таны зөв ч байж болох боловч энэ нь одоохондоо гол асуудал биш, харин хамгийн чухал зүйл гэвэл: Хэрэв та эр хүнтэй яг л жаахан хүүхэдтэй харьцаж байгаа мэт харьцвал тэр үнэхээр жаахан хүүхэд шиг болно. Түүнийг эр хүн гэдгийг мартаж болохгүй.

Эрчүүдэд ээж нь юм шиг ханддаг хандлагууд

1. Эр нөхрийнхөө хийж чадах зүйлийг тэдний өмнөөс хийх
Бид эрчүүдэд хаана тавьснаа мартсан түлхүүрийг нь олж өгөх, тарааж хаясан хувцас хунарыг нь цуглуулах, тэдний өөрсдөө л очоод авчихаж чадахаар зүйлсийг өмнөөс нь гүйн авчирч өгөх, зангиаг нь зүүж өгөх, үсийг нь самнах, хумсыг нь авах, өглөө ажилдаа өмсөж явах хувцасыг нь хувцасны шүүгээнээс авч өгөх зэрэг зүйлийг тэдний өмнөөс хийдэг.
2. Нөхрөөсөө ямар нэг зүйлийг асууж мэдэхийн тулд асуулгат тоглоом явуулдаг.
“Чи юм идмээр байгаа юм уу, хоол хийлгэх үү? Үгүй ээ. Тэгвэл сайхан шөл уух уу гэж асуух нь олонтааг.

3. Нөхрийнхөө өмнөөс тэдний хүлээх үүрэг хариуцлагыг бүсгүй та өөрөө үүрснээр тэднийг мартамхай, будлиу, болгодог ба эцэст нь бид дараах байдлаар тэднийг санаж байх ёстой зүйлсийг нь тэдэнд сануулах хэрэгтэй болдог. “Очсон хойноо над руу заавал яриарай”
“Охиноо бүжгийх нь хичээлээс авахаа мартав аа”
“Маргааш хог хаях өдөр. Хогоо гаргахаа мартав”
“Ажлаа тараад эмчид үзүүлэхээ мартав аа”

4. Нөхрийгөө яг л жахан хүүхдийг загнаж байгаа мэтээр зэмлэдэг.  
“Чи гадаа ямар хүйтэн байгааг мэдэхгүй байгаа юм уу” Ийм нимгэн хувцастай явж болохгүй ш дээ. “
“Орондоо орохоосоо өмнө гэрлээ унтрааж бай гэж хичнээн удаа хэлэх юм бэ. Гэрэл цахилгааны мөнгө их гарч байгаа шүү. “
“Чи тоглолт үзэх хоорондоо бүтэн пицца идээд 3 лонх шар айраг уусан. Тэгж идэхээр чинь наад гэдэс чинь мэдээж яаж тэсэхийн.
5. Нөхрийгөө ямар нэг зүйлийг зөв хийж чадна гэдэгт эргэлзэн түүний өмнөөс хийж, өөртөө илүү ажил удан, давхар хариуцлага үүрэх

6. Тэднийг засаж залруулж, зүглүүлж чиглүүлж байдаг.

“Чи ээж рүүгээ утасдаад хүүхдийн бие тааруу бас энэ долоо хоногт ажил ихтэй байсан гээд хэлчих, түүний санаа нь зовох болно. Тэгэхлээр нь энэ бүтэн сайнд тан дээр очиж чадахгүй нь гэдгээ хэл. Харин өнгөрсөн долоо хоногт манай ээж дээр очсон гэдгээ хэлчихэв ээ”

Яагаад эмэгтэйчүүд эр нөхрийнхөө ээж шиг нь байхыг хүсдэг хүсдэг вэ?
Та нөхөртөө ээж шиг нь ханддаг гэдгээ хүлээн зөвшөөрөхийг хүсэхгүй байж болох хэдий ч зөвхөн та ганцаараа ийм зүйлийг хийдэггүй гэдгийг мэдэж ав. Бид яагаад эр нөхөртөө ээж шиг нь ханддаг вэ?

Нөхөртөө хэрэгтэй хүн болох гэж тэдний ээж нь юм шиг халамжилдаг.

Эр хүний төлөө бүхнээ зориулах тусам эрчүүд таниас ямар нэг байдлаар хамааралтай болж эхэлдэг. Эхнэрийгээ гадагшаа гарсан үед хүүхдээ хооллох шаардлагатай болсон аав гал тогооныхоо өрөөнд хэрхэн хөглөж байгааг, бас эхнэр нь байхгүй бол тэр залуу бүрэн сүйрч болох дүр зураг танд танил байна уу. Эрчүүдийг халамжлах тусам тэд таниас хамааралтай болж, та маш чухал хэрэгтэй хүн болж хувирна. Эмэгтэйчүүд бид эр хүнийг алдахаас, ганцаараа үлдэхээс айдаг бөгөөд “ Тэр намайг өөрт нь хичнээн их хэрэгтэй хүн болохыг мэдрэх тусам надаас холдож чадахгүй” гэж боддог.

Ээж нь юм шиг халамжлахад эрчүүд дуртай байдаг.

Саяхан би нэг семинар дээр “Яагаад эмэгтэйчүүд эр нөхрийнхөө ээж нь юм шиг аашилдаг вэ?” гэж асуухад бүсгүйчүүдээс нэг нь “Эрчүүд үүнд дуртай байдаг учраас” гэж хариулсан юм. Зааланд байсан бүх хүмүүс инээлдсэн бөгөөд учир нь энэ хариултанд үнэний хувь байсных билээ.
Гэхдээ үргэлж тийм байдаггүй.

Эрчүүд халамжилахад дуртай байдаг. Эрчүүд бага наснаасаа эхийн хайр халамжинд өсч эр хүн болсон хойно ч гэсэн бүсгүйчүүд ээжийх нь дүрд тоглодог байна. Хэрвээ түүний ээж нь аавых нь ээж нь юм шиг халамжилж байсан бол хүү том болсон хойноо бүсгүйчүүдээс тийм л хайрыг хүсч, тэднийг өөрийнхөө хайртай бүсгүй, сайн найз, хамтран зүтгэгч байснаас өөрийг нь халамжлагч, асрагч, ээж нь байхыг илүүд үздэг. Тэгээд ч тэр залуу танаас ээжийнх шигээ хайр халамжийг авч чадахгүй бол танд “Ажил чинь дууслаа, баяртай” гэж хэлэн салж одох болно.

Нөхөртөө түүний ээж нь юм шиг хандах явдал та хоёрын холбоог тасалж болно.

Эр нөхөртөө ээж нь юм шиг хандах явдал эхэндээ сайхан байж болох ч эцэстээ та хоёрын харилцаанд дараах сүйрлүүдийг авчирна.
 
1. Та нөхрийгөө түүний ээж шиг нь хайрлавал нэг л өдөр тэр таны энэ хайранд эгдүүцэж дургүйцэх болно. Магадгүй тэр таны зан авирыг чинь шүүмжлэхгүй, таны тэрхүү байдлаа зогсоохыг шууд шаардаж чадахгүй байсан ч гэлээ ямар ч байсан танд уурлаж дургүйцнэ. Учир нь бяцхан хөвгүүд нэг л өдөр ээжээсээ хараанаас гарахыг  хүсдэг.

Карен 52 настай бөгөөд түүний нөхөр Леонард нь 24 настай нарийн бичиг хүүхэнтэй учирдаг болохыг мэдээд над дээр ирсэн юм. Тэрээр нөхрийгөө ямар учраас гадуур яваад байгааг ойлгодоггүй байж. “Нөхөр маань уг нь сэтгэл хангалуун байдаг байсан. Тэр надад ээж маань ч намайг ингэж хайрлаж байгаагүй гэж хэлдэг, ээж шиг нь хайрлаж халамжилахад дуртай байсан юм. Харин одоо тэр өөрийгөө яг л хавханд орсон мэтээр төсөөлж байна. Наадад эрх чөлөө хэрэгтэй байна гэж хэлэх боллоо. Бидний амьралын 26 жилийн туршид тэр ерөөсөө гомдоллож байгаагүй. Би бүр учраа олохоо байлаа” гэж ярьсан юм.
Миний таамаглаж байснаар түүний нөхөр нь “ээжийгээ” хайртай хонгор бүсгүйгээр, эхнэрээ залуухан амрагаар солихыг хүсдэг байсан нь батлагдсан юм. Түүний хэлж байгаа “хавханд байгаа юм шиг, бачимдан давчидсан, эрх чөлөөтэй баймаар байна.” гэдэг үгс л яг л бушуухан гэрээсээ явж, бие даан амьдрахыг тэсэн ядан хүлээж буй арван хэдтэй хөвгүүний яриатай адаилхан сонсогдож байгаа биз. Карен нөхрийгөө ээж шиг нь хайрлаж халамжилснаар сайн эхнэр байж чадна гэж бодож байсан нь алдаа болж түүнийг үүрд алдсан юм.

2. Таны нөхөр өөрийгөө ямар ч эрх мэдэлгүй гэж бодох болно.

Та нөхрөө ямар ч мэдэлгүй, чадваргүй мэт аашилж, түүний өмнөөс бүхнийг хийх тусам тэр ямар ч мэдэлгүй чадваргүй мэт болно. Ингэж  хандах нь ихсэх тусам тэр өөрийгөө хүндлэхээ больж,  жинхэнэ мэдэлгүй чадваргүй хүн болж хувирна. Энэ нь дараах “муу зуршлын тойргийг ” үүсгэдэг.
Эр хүний өөрийгөө үнэдэх үнэлэмж нь тэр хүний өөрийгөө хэр их эрх мэдэлтэй болохыг мэдрэх тэр мэдрэмжээс үүддэг. Хэрвээ өөртөө сэтгэл ханамжтай байж чадахуйц ажлыг хийж чадахгүй бол түүнд өөрийгөө болон таныг хайрлана гэдэг асуудал маш хэцүү болж ирнэ. Нөхрийгөө хүүхэд мэт зэмлэж, түүний эрх мэдлийг үгүйсгэснээр та өөрийнхөө эр нөхрөөс амсаж эдлэх ёстой хайр халамжийг мөн багасгаж байна гэсэн үг юм.
Үүнийг нөгөө талаас авч үзвэл таны нөхөр эрх мэдэлгүй болох тусам та түүнээс улам л холдох болно. Эмэгтэйчүүд бидэнд эрчүүдийн эрх мэдэл, биеэ даасан байдал таалагддаг болохооос дорой эр хүн бидэнд огтхон ч таалагдахгүй гэдэг нь ойлгомжтой билээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж