“Монгол аялгуу” нэрийн дор Японд анх удаа нэг хөгжмийн зохиолчийн томоохон бүтээлүүдийг дангаар нь эгшиглүүлснээрээ онцлог болсон тоглолт хоёр цаг гаруй үргэлжилж, Осака хотод судлаачаар ажилладаг лимбэчин Н.Лхагвагэрэл, Японы төгөлдөр хуурчтай хамтран Н.Жанцанноровын энэ жил туурвисан лимбэ, төгөлдөр хуурын концертыг тоглосон бол морин хуур, морин хийл, төгөлдөр хуурыг гурвалыг хуурч Н.Бат-Эрдэнэ, Японы төгөлдөр хуурч, морин хийлчид хамтран тогложээ. Мөн морин хуурын сонат хэмээх морин хуурт зориулсан хамгийн том хэлбэрийн бүтээлийг нь хуурч Н.Бат-Эрдэнэ үзэгчдэд толилуулжээ. Энэхүү гурван том хөгжмийн завсарт Монголын томоохон хуурчид төглөдөр хууртай гоцлолуудыг толгосон бол хөөмийчид “Мандухай”, “Бүлээн нурам” киноны хөгжмөөс хөөмийдөж, ятгачин, морин хуурч хамтран тогложээ. Мөн япончуудын дуртай “Сэтгэлд шингэсэн говь” бүтээлийг Н.Жанцанноров гуайн охин Уугантуяа, хүү Дамдинсүрэн нар хөгжимджээ.
Тоглолтын дундуур Монголын соёл урлагийн харилцаа, Монгол хөгжмийн онцлогийн талаар санал сэтгэгдлээ солилцсон байна. Үзэгчид түүний “Монгол аялгуу” тоглолтыг халуун дотноор хүлээн авчээ.