
Гүйцэтгэх хорооны хурлаар 2016 оны Байт харвааны дэлхийн оюутны аварга шалгаруулах тэмцээнийг Монгол Улсад зохион байгуулах эрхийг олгосон бол 2014 оны байт харвааны ОДАШТ-ийг Бельги улсад зохиох эрхийг тус тус олгожээ. Түүнчлэн зуны 29 дүгээр Универсиад их наадмыг 2017 оны зохион байгуулах эрхийг авахаар Бразили, Хятадын Тайвань нэр дэвшүүлэн өрсөлдөж, Гүйцэтгэх хорооны гишүүдийн эцсийн саналаар Тайваньд эрх олгосон байна. Харин 2017 оны өвлийн 28 дугаар Универсиад их наадмын эрхийг Казакстан улсын Алматы хотод олгожээ.
Т.Маша