Лондоны эдийн засгийн сургууль Ливийн дарангуйлагч Муаммар Каддафитай холбоотой байснаас болж шүүмжлэлийн бай болоод байна. Английн нэр хүндтэй эдийн засгийн сургуулийн захирал Ховард Дэвиес хурандаа Муаммар Каддафийн хүү Саиф аль-Исламыг тус сургуулийн оюутан байхад түүнээс 1.5 сая фунт стирлингийн үнэтэй бэлэг авсан гэж өнгөрсөн гуравдугаар сард ажлаасаа халагджээ. Дээрх хэрэг Лондоны эдийн засгийн сургуулийн нэр хүндийг сэвтээсэн гэж Английн дээд шүүхийн лорд асан Лорд Вульф үзсэн юм. Тус сургуулийн удирдах зөвлөл ч түүнтэй санал нэг байгаа ажээ. Лорд Вульфийг Дээд шүүхийн мөрдөн байцаах албаны даргаар ажиллаж байхад Каддафийн байгуулсан Хүмүүнлэг, хөгжлийн сангаас Лондоны эдийн засгийн сургууль глобал удирдлагын төв байгуулах гэж 300,000 фунт стирлингийн хандив авч байжээ. Лондоны эдийн засгийн сургууль мөн Ливийн оюутнуудыг тус сургуульд элсүүлэх 2,2 сая фунт стирлингийн гэрээ байгуулж байсан юм байна.
Н.Энх