“Улаан сарнай” бүжгийн ДАШТ-д оролцжээ

Хуучирсан мэдээ: 2011.12.01-нд нийтлэгдсэн

“Улаан сарнай” бүжгийн ДАШТ-д оролцжээ

Олон улсын бүжгийн спортын холбоо стандартын бүжгийн формейшн /хамтлаг/-ийн ДАШТ-ийг Германы Брауншвейг хотод зохион байгууллаа. Энэ удаагийн тэмцээнд Герман, Польш, ОХУ, Беларусь, Словак, Чех, Унгар, Монгол, Нидерланд, Румын, Бельги, Унгарын 19 хамтлаг оролцсоноос Монголыг төлөөлсөн “Улаан сарнай” хамтлаг амжилттай өрсөлдөж, хоёрдугаар шатанд шалгарсан байна. Бүжгийн спорт өндөр хөгжсөн орнуудын хамтлагтай Б.Номингэрэл дасгалжуулагчтай “Улаан сарнай” ширүүн өрсөлдөж, Нидерланд, Польш, Румын, Словакийн багуудтай тэнцэн, 10-14 дүгээр байрыг хуваан эзэлсэн аж. энэ нь монголчуудын тус тэмцээнд үзүүлсэн оргил амжилт юм.

“Өдрийн шуудан” сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж