Энэ сэдвээр “Эрсдэлийн удирдлагын форум 2011” чуулга уулзалтыг арваннэгдүгээр сарын 30-ны өдөр Монголын бизнесийн зөвлөл, "Мандал женерал" даатгалын газартай хамтран зохион байгууллаа. "Бизнесийн эрсдэлийг бууруулснаар нийгмийн эрсдэлийг буулгана" гэсэн уриан дор болж өнгөрсөн энэхүү арга хэмжээний гол зорилго нь Монголын корпорациудын эрсдэлийн боловсролыг дээшлүүлэхэд оршиж байгаа юм. “Санхүүгийн менежментийн эрсдэл”, “Мэдээллийн хамгаалалтын эрсдэл”, “Уул уурхайн эрсдэлийн менежмент дэх шилдэг туршлага” зэрэг сэдвээр нийт 11 илтгэл чуулга уулзалт дээр тавигдсан бөгөөд банк санхүү, уул уурхай, гадаад дотоод худалдаа, үйлдвэрлэл үйлчилгээ, барилгын салбарын төлөөллүүд оролцлоо.
Эрсдэлийн удирдлагын орчин үеийн технологиудыг дор бүрнээ нэвтрүүлэх, эрсдэлийн тохиолдлын мэдээллийн баазыг бий болгох, актуар тооцооллыг өргөнөөр ашиглах, эрсдэлийг байнга үнэлж, бууруулах арга хэмжээ авах, эрсдэлийн удирдлагын нэг арга хэрэгсэл болох даатгалын бизнесийг хөгжүүлэх, даатгалын зөв зохистой хууль эрх зүйн орчинг бүрдүүлэх зэрэг асуудлаар төлөөлөгчид санал бодлоо солилцсон юм.