
Засгийн газрын ээлжит хуралдаан сая дууслаа. Тус хуралдаанаар “Оюутолгой” ХХК-ийн ТУЗ-ийн Монголын талын гурван гишүүнийг хэлэлцэж магадгүй гэсэн мэдээлэл тараад байсан ч уг асуудлыг хэлэлцээгүй гэсэн тайлбарыг Сангийн сайд С.Баярцогт хэллээ. Ингэхдээ ТУЗ-ийн гишүүдийн асуудлыг Төрийн өмчийн хороо мэднэ гэсэн нэмэлт тайлбар хийв.
Г.Дарь