
Олимпийн медалийн загварыг язгууртнуудын дизайнер Давид Уаткинс урласан. Медалийн нэг талд нь зуны олимпийн бүх наадмын медальд байдаг Грекийн ялалтын бурхан Нике, Афиний сүм Партеноныг зэрэгцүүлжээ. Харин нөгөө талд нь Темза мөрөн, орчин үеийн хотыг харуулсан зураглал багтсан байна.
Медаль нь 375-400 грамм жинтэй байх ба 85 мм-ийн диаметр, долоон мм-ийн зузаантай аж. Хүн төрөлхтөний эв найрамдлын билэг тэмдэг болсон зуны XXX олимп 2012 оны долдугаар сарын 27-ны үдэш нээлтээ хийх юм.
Г.Идэр