Хэвлэлийнхэнд зориулсан сургалт болов

Хуучирсан мэдээ: 2011.12.01-нд нийтлэгдсэн

Хэвлэлийнхэнд зориулсан сургалт болов

Монгол Улсын орчин үеийн дипломат албаны 100 жилийн ойг тэмдэглэх хүрээнд Гадаад харилцааны яам Монгол улсын гадаад бодлого, гадаад харилцааны сэдвээр хэвлэл мэдээллийнхэнд зориулсан сургалтыг өчигдөр зохион байгуулав.

Гадаад Харилцааны сайд Г.Занданшатар сургалт семинарт оролцсон сэтгүүлч сурвалжлагч нарт хандан үг хэлж, Монгол Улсын гадаад харилцааны салбарын ололт амжилтын талаар товч мэдээлэл хийв.

Монгол Улсын гадаад бодлогын асуудлууд, гадаад харилцааны өнөөгийн байдал хэтийн төлөв, хоёр талын болон олон талт харилцаа, гадаа худалдаа, хөрөнгө оруулалт, гэрээ эрх зүй, консул, дипломат ёслол зэрэг сэдвээр ГХЯ-ны холбогдох газрууд сургалт явууллаа. Мөн гадаад нэр томъёо, гадаад үгийг хэрхэн бичих талаар Төрийн хэлний зөвлөлийн ажлын албанаас мэдээлэл хийв.

ГХЯ-ны Олон нийттэй харилцах газраас санаачлан зохион байгуулсан энэхүү сургалтад хэвлэл мэдээллийн байгууллагуудын улс төр, гадаад мэдээ, гадаад харилцааны сэдвээр ажилладаг 40 гаруй сурвалжлагч, сэтгүүлч оролцлоо.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж