Аспайр Майнинг маркетинг, ложистикт Noble-тэй хамтарна

Хуучирсан мэдээ: 2011.12.01-нд нийтлэгдсэн

Аспайр Майнинг маркетинг, ложистикт Noble-тэй хамтарна

Хөвсгөл аймагт 330 сая тонны нөөц бүхий Овоот коксжих нүүрсний төсөл хэрэгжүүлж буй “Аспайр Майнинг” компани эхний ээлжинд тус ордоос жилд 5 сая тонн нүүрс олборлохоор төлөвлөж байна. Энэ хүрээндээ тус компани борлуулалтын маркетинг, ложистикийн асуудлыг шийдвэрлэхээр Азийн хамгийн том худалдааны компани “Noble group”-тэй хамтрахаар болсноо өнөөдөр зарлалаа. “Noble group” нь одоогоор тус компанийн 8.3 хувийг эзэмшдэг бөгөөд гэрээний хүрээнд Овоот-ын нүүрсний зарим хэсгийг зах зээлд борлуулахын сацуу ложистик тээврийн асуудлыг цогцоор нь шийдэж өгөх юм байна.

Аспайр нь нүүрсээ Орос, Хятадын эргийн боомтуудад хүргэн, олон улсын зах зээлд гаргахыг эрмэлзэж буй юм. 

“Noble Group”-ын хувьд хөдөө аж ахуй, эрчим хүч, эрдэс баялгийн түүхий эд зэрэг олон салбарт маркетинг, санхүүжилт, ложистикийн үйлчилгээ эрхэлдэг. Сингапурын биржид бүртгэлтэй, (SGX:N21) Хонконгод төвтэй Noble group нь өнгөрсөн оны байдлаар 39 тэрбум ам.долларын орлоготой ажиллажээ.

Монголд үйл ажиллагаа явуулж буй гадаадын хөрөнгө оруулалт бүхий зарим хувийн компани маркетинг, ложистикийн асуудалдаа бодитой, шуурхай хандаж эхэллээ.  
 

Б.Төгс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж